Москвагийн Домодедово нисэх онгоцны буудалд болсон алан хядах ажиллагааг мөрдөн байцаах ажлыг биечлэх хянахын тулд Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Давост болох Дэлхийн эдийн засгийн форумд оролцох ажлаа хойшлууллаа. Тэр тэнд гол илтгэгч байх ёстой байсан юм.Нисэх буудлын аюулгүй байдлын асуудалд хамаатай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байсан талаар шалгалт хийхийг ерөнхий прокурор Юрий Чайкад төрийн тэргүүн даалгалаа. Энэ нисэх буудал бол Орос Улсын хамгийн шинэ, орчин үеийн, хамгийн их ачаалалтай буудал юм. Яг дэлбэрэлт болох үед тус  буудал гадаадын 15, нийт 30 нислэгт нэгэн зэрэг үйлчилж байлаа. Аюулгүй байдлыг илэрхий зөрчсөн явдал дэлбэрэлт болох шалтгаан болсон гэж ерөнхийлөгч үзэж байна. «Ийм их хэмжээний дэлбэрэх бодисыг биедээ тээж тийшээ орно гэдэг нилээн хүчин зүтгэл шаардах ёстой. Энэ компанид хамаатай, шийдвэр гаргах эрхтэй хэн бүхэн болон нисэх буудлын  менежменд хариуцлага хүлээх ёстой. Алан хялах ажиллагаа гэдэг уй гашуу, эмэгнэл билээ» гэж Дмитрий Медведев хэллээ.Эмгэнэлт явдал болсон газар эрэл хайгуулын шуурхай алба ажиллаж байна. Урьдчилсан байдлаас харахад алан хядагчид хоёулаа байсан бололтой. Цүнх нээгдэхэд шууд өөрөө дэлбэрсэн учраас тэд хоёулаа үхсэн бололтой. Гадуураа бүрээсгүй дэлбэрэх бодис 5 килограмм тротилийн хүчин чадалтай байсан байна гэж шинжээчид үзэж байна. Энэ дэлбэрэх бодисонд төмөр утасны тасархайнууд, төмөр шарикуудыг хийсэн байжээ. Алан хядагч эмэгтэй цүнхээ онгойлгох үед дэлбэрэлт болсон байх гэж урьдчилан тогтоогоод байна. Тэр алан хядагч эмэгтэйг эрэгтэй хүн дагаж явсан бөгөөд дэлбэрэлтийн үед түүний толгой нь тасарсан байжээ. Одоо сэжигтэн этгээдүүдийн нэр усыг тодруулж байна. Алан хядагчид дэлбэрэх бодисыг зааланд орхиод өөрсдөө нуугдах ёстой байсан бололтой. Дэлбэрэлтийг алсаас удирдсан байж болзошгүй гэсэн таамаглал байгаа боловч эд мөрийн баримт олоогүй байна. «Хууль сахиулах байгууллагууд маш хурдан үндсэн хувилбарыг тогтоож мөрдөн байцаах ажлаа үргэлжлүүлнэ гэж найдаж байна» гэж ерөнхийлөгч Д. Медведев хэллээ. Хойд Кавказаас гаралтай алан хядагчдын хэрэглэдэг сонгодог схемээр алан хядах ажиллагааг үйлдсэн байна гэж хүчний байгууллагууд мэдэгдсэн байна. Урьд ньАлан хядагчдыг дайнчид даган явж москвагийн метронд дэлбэрэлт хийсэн юм. Нисэх буудлын авто машины зогсоол дээр алан хядагчдыг хүлээж байсан нэг хүн байж мэднэ гэж мөрдөн байцаагчид үзэж байна. Зогсоолыг байдлыг байнга бичиж байдаг видео камерын бичлэг болон зогсоолын баримт бичгийг үзэх нь мөрдөн байцаах ажлын үндсэн чиглэл юм. Энэ дэлбэрэлтээс болж эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар тэр дундаа “алан хядах ажиллагаа” гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байна.