Домодедово нисэх буудалд болсон алан хядах ажиллагаанд хэлмэгдэгсэдэд зориулсан хандивын дансыг Москвагийн засаг захиргаа нээлээ. Амь насаа алдсан москвачуудын гэр бүлд зориулж холбооны төсвөөс өгөх төлбөрөөс гадна хотын төсвөөс 2 сая рубль буюу 65 мянга орчим доллар төлөх шийдвэр гаргасан байна. Хүнд болон дунд зэргийн шарх авсан хүн бүрт 1,5 сая рубль, хөнгөн шархадсан хүн тус бүрт 1 сая рубль өгөх болсон байна.