Номхон далайн бүс нутаг дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч болохын төлөө өрсөлдөж байна. Тэгэхдээ энэ бүс нутаг бас дэлбэрэх аюултай газрын нэг. Газар нутгийн маргаан, бүс нутагт тэргүүлэх гэсэн тэмцэл, солонгосын сөргөлдөөн зэрэг ямарч шалтгаан байдлыг дэлбэрэх аюулд хүргэж мэднэ. Энэ бүхэн АНД бүсэд аюулгүй байдлын систем байгуулах шаардлагатай гэдэг дохио өгч байна. Улаанбаатар хотод болж байгаа АНД-н орнуудын парламентын гишүүдийн 19-р чуулганы анхаарлын төвд энэ асуудал байна. Тэнд манай сурвалжлагч Елена Никулина ажиллаж байна. Монгол улсын нийслэлд 1-р сард хамгийн хүйтэн байдаг юм. Агаарын температур хасах 30 градусаас давдаг юм. Эзэн улсын халуун дотно хүлээн авалт, халуун яриа хэлэлцээ Зүүн өмнөд Ази болон Латин Америкийн халуун дулаан орноос ирсэн зочидод даарах зав өгсөнгүй. Дэлхийн томоохон энэ бүс нутгийн 27 орон багтдаг АНД-н орнуудын парламентын форумыг АНДЭЗХН-ийн парламентын бүрдүүлэгч хүч гэж үздэг юм. Энэ бүс нутгийн парламентын дарга нар гол төлөв АНД-н орнуудын интеграц, эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцдэг юм. Өнөөдөр АНД-н орнуудад байгалийн болон хүний асар их нөөц, санхүү үйлдвэрлэлийн хүчин чадал төвлөрөөд байна. Харин эдийн засаг улс төртэй салшгүй холбоотой. Энэ бүс нутагт орон нутгийн будлиан, сөргөлдөөн байсаар байна. Хэрвээ үйл явдал тааламжтай бус байдлаар өрнөх юм бол нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар явуулж байгаа АНД-н орнуудын хүчин зүтгэл тасрах болно. Ийм учраас бүс нутагт аюулгүй байдлын системийг бий болгох нь маш чухал асуудал болоод байна. «Одоогийн байдлаар харамсалтай нь бүс нутагт хамтын ажиллагаа болон аюулгүй байдлын бүрэн бүтэн, цогц хэлбэр бий болоогүй байна. Харин сүүлийн үед АНД-н орнууд, эвслийн бус хэлбэрээр хамтарсан хүчин чармайлтаар энэ өргөн уудам бүс нутагт аюулгүй байдал энх тайвныг хангаж болно гэсэн нийтлэг дүгнэлтэд хүрээд байна» гэж Холбооны зөвлөлийн дарга, оросын төлөөлөгчдийн тэргүүн Сергей Миронов хэллээ.АНД-н орнуудын аюулгүй байдлын хэлбэрийг бий болгох замыг тогтоолын төсөлд оросын тал орууллаа. Энэ саналыг одоо ч гэсэн бүс нутгийн хамгийн хурц асуудал болоод байгаа Солонгосын хойгийн асуудлыг шийдэхдээ ашиглаж болно. Зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисны хууль бус наймаа, алан хядах ажиллагаа зэрэгтэй тэмцэх талаар оруулсан Орос Улсын санал цаасан дээр үлдэх ёсгүй.Энэ чуулганд оролцогчдын санал болгосон 37 тогтоолын төслийг энэ удаа хэлэлцэх болно. Тэгэхдээ бүгдээрээ зөвшөөрсөн тохиолдолд л энэ тогтоолыг батлаж болох юм. Ийм учраас яриа хэлэлцээ халуун болох шинжтэй байна. Тогтоолууд бүс нутгийн хамгийн олон янзын асуудлыг хөнджээ. Жишээ нь цаг агаарын өөрчлөлт Вьетнам улсыг түгшээж байна гэж БНСВУ-ын Үндэсний хурлын тэргүүлэгчдийн гишүүн Чан Ван хэлэхдээ: «Вьетнам улс маш урт эргийн газар нутаг, их устай хоёр мөрөнтэй юм, хэрвээ дэлхийг хамарсан дулаарал болж тэнгисийн усны түвшин дээшилвэл манай ард иргэд болон хөдөө аж ахуйд асар их хор хөнөөлтэй болно. Ийм учраас бид цаг уурын өөрчлөлттэй тэмцэх тухай тогтоолыг оруулсан юм. Бидний хоёр дахь тогтоол бол хөгжиж байгаа орнуудад туслах, ядууралтай тэмцэх тухай юм. АНД-н орнуудын парламентын форум бол парламентын гишүүд манай бүс нутгийн асуудлаар саналаа солилцож, шийдвэр гаргаж дараа нь түүнийггээ өөрийн орнуудынхаа амьдралд хэрэгжүүлэхийг оролдох сайхан талбар юм» гэлээ. Япон улсын саналаар 1993 онд АНД-н орнуудын форумыг байгуулснаас хойш дэлхий дахинд олон зүйл өөрчлөгдсөн билээ. Бодит цаг үед зохицохын тулд байгууллага ч гэсэн өөрөө өөрчлөгдөх ёстой. 2012 онд Токиод болох 20 дахь удаагийн ойн чуулганаар форумын дүрэм болон дотоод дүрэмд өөрчлөлт оруулна. «АНД-н орнуудын парламентын чуулганы эзэн улсаар 2007 онд байсан ч гэсэн Орос Улс  21-р чуулганыг Владивостокт хийлгэх саналтай байна. АНД-н орнуудын асуудлыг шийдэхэд Орос Улс улам өргөн оролцох нь манай үндэсний мега-төсөлтэй холбоотой гэж Сергей Миронов форумын чуулганд оролцогчидод хандаж хэлээд, энэ бол манай улсын 21-р зууны стратегийн зам юм гэлээ. АНДЭЗХН-ийн дээд хэмжээний уулзалт болсны дараа 2013 онд Владивосток хотын Русский арал дээр форумын чуулган явуулах манай саналыг та бүхэн дэмжинэ гэж би найдаж байна. Тэнд бид тус бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах боломж, бэлэн байдлыг үзүүлж чадах юм» гэлээ. Япон улс оросын талын саналыг дэмжсэн. АНД-н орнуудын парламентын форумын гишүүн улсууд дэмжинэ гэдэгт найдаж байна.