АНУ-тай байгуулсан СДЗ-ийн тухай шинэ гэрээг батлах ажиллагаагаа Төрийн Дум дуусгаж байна. Парламентын доод танхимын депутатууд өнөөдөр гэрээний сүүлчийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэнэ. Энэ гэрээнд 2010 оны 4-р  сарын 8-нд Прага хотноо гарын үсэг зурсан бөгөөд талууд СДЗ-ээ долоон жилийн дотор энэ баримт бичигт заасны дагуу, дэлгэрүүлээд байгаа тив хоородын баллистик пуужин, усанд шумбагч хөлөг дээр болон хүнд бөмбөгдөгч онгоцонд байрлуулсан баллистик пуужин зэргийг 700 нэгжээр, эдгээр нэгжүүдийг харвах төхөөргүүдийг 800 нэгжээр, цөмийн цэнэгт хошууг 1550 нэгжээр тус тус хорогдуулах болно.