Орос Улсын Холбооны аюулгүй байдлын алба өнөөдөр коллегийн хуралдаан хийнэ. Домодедово нисэх онгоцны буудал дээр болсон дэлбэрэлттэй холбогдуулж төрийн тэргүүн алан хядах ажиллагаатай тэмцэх асуудалд онцгой анхаарал хандуулна. Алан хядах ажиллагааг сөрөн зогсох нь холбооны аюулгүй байдлын албаны үндсэн зорилго байх ёстой гэж Медведев урьд нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Бас хэт даврах үзэлтэй тэмцэх болон гадаадын тагнуулуудыг тагнах нь энэ албаны бусад зорилго гэж тэр хэлсэн юм.