Оросын оюутнууд Татьянагийн өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Зовлон туулагч гэгээн Татьянагийн өдрийг оросын оюутнууд хоёр зууны турш уламжлал ёсоор тэмдэглэж байна. Зөвхөн 2005 онд ерөнхийлөгч зарлиг гаргаж Оросын оюутнуудын өдөр гэж албан ёсоор тэмдэглэх болсон юм. Улс орны гол сургууль Москвагийн улсын их сургууль, Домодедовогийн нисэх буудалд эмгэнэлт явдал гарсны улмаас оюутнуудад зориулсан уламжлалт баярын ажиллагаагаа хойшлуулсан байна.