Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Домодедово нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг шалгахыг ерөнхий прокурор Юрий Чайкад даалгалаа. Тэнд эмгэнэлт байдал болсон нь аюулгүй байдлын хүрээн дэх хууль тогтоомж сул байгааг харуулж байна. Үүний хариуцлагыг нисэх буудлын удирдлага түүний менежмент хүлээх ёстой гэж Медведев мэдэгдлээ. Домодедовогийн нисэх буудлын олон улсын нислэгийн хүлээлгийн зааланд даваа гаригт амиан золиослогч этгээд өөрийгөө дэлбэлсэн юм. Дэлбэрэлт 7 килограмм тротилийн хүчин чадалтай байжээ.