Даваа гаригт алан хядах ажиллагаа үйлдсний улмаас 30 гаруй хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн шархадсан москвагийн Домодедово нисэх буудлын эмэгнэлт явдал болсон газар хүмүүс амьд цэцэг тавьж байна. Олон улсын нислэгийг хүлээж авдаг заалын дэлбэрэлт болсон хэсгийг тусгаарласан бөгөөд тэнд хүмүүс цэцэг тавьсаар л байна. Таван килограммын тротилийн хүчин чадалтай дэлбэрэх төхөөргийг төмрийн хэлтэрхийгээр дүүргэсэн бололтой  гэж урьдчилан мэдээлсэн байна. Угтан авагсадын дунд байсан амиан золиослогч дэлбэлсэн бололтой. Хэлмэгдэгсдийн дунд 6 гадаадын иргэн байна. Тэд Таджикистан, Их Британ, Молдав, Серб улсуудын иргэд юм. Хэлмэгдэгсэд болон тэдний төрөл төрөгсөдөд Москва хотын засаг захиргаа шаардлагатай тусламжийг үзүүлсээр байна.