Москвагийн Домодедово нисэх онгоцны буудалд хүчтэй дэлбэрэлт боллоо. 30 гаруй хүн амь насаа алдаж, 130-аад хүн шархадлаа. Тээш өгдөг газар дэлбэрэлт болсон байна. Тээшин дотор дэлбэрэх  бодис байсан байж магадгүй гэж ОХУ-ын хүчний байгууллагуудын эх сурвалж үзэж байна. Тээш өгдөг газар хүн тосохоор ирсэн амиан золиослогч өөрийгөө дэлбэлсэн бололтой. Алан хядах ажиллагаа гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Газар дээр нь мөрдөн байцаагчид болон мэргэжилтэнүүд ажиллаж байна. Шархагдагсадыг москвагийн эмнэлэгүүдэд хүргэсэн байна. Нисэх онгоцны буудалд битүү утаа болжээ. Дэлбэрэх бодис 10 килограмм тротилын хүчтэй байсан байна. Москвад тээврийн хэрэгсэлүүд болон хүн их цугларсан газар аюулгүй байдлын арга хэмжээ аваад байна. Домодедово нисэх буудал онгоцуудыг хүлээн авч, нисгэж байна гэж Росавиацийн төлөөлөгч мэдэгдлээ. Одоогийн байдлаар Домодедовогийн хоёр нислэгийг москвагийн Шереметьево нисэх онгоцны буудал хүлээж аваад байна. ОУ-ын ерөнхийлөгч Д. Медведев дэлбэрэлт болсны улмаас ОХУ-ын Мөрдөн байцаах хороо, тээврийн яам, ерөнхий прокурорын газрын оролцоотойгоор шуурхай зөвлөлгөөн хийж байна