Эрхэм хүндэт анд нөхөд өө!

Энэ жил Орос, Монгол улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой тохиож байна. Энэ ойг Орос, Монгол улсуудад өргөн тэмдэглэх болно. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар 2009 оны 8-р сард уулзахдаа энэ талаар тохиролцсон юм. Энэ чухал, түүхт үйл явдалд зориулж “Оросын дуу хоолой” радио асуулт хариултын уралдаан зарлаж байна. Орос, Монгол улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд зориулсан энэ асуулт хариултын уралдааныг зохион явуулахад  Монголын анд нөхдийн оросын нийгэмлэг, “Монгол-Орос улс” монголын нийгэмлэг, Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам тусламж дэмжлэг үзүүлж байна. Мөн Улаанбаатар хот дахь Орос улсын шинжлэх ухаан, соёлын төв дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд “Новости Монголии” сонин, “Умард хөрш” сэтгүүлийн газрууд мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна.“Оросын дуу хоолой” радиогийн нийт сонсогчид болон Монгол улсад амьдарч байгаа оросын иргэдийг манай уралдаанд оролцохыг  бид урьж байна. Уралдааны хариултаа монгол, орос хэл дээр явуулж болно.

   Нэгдүгээр асуулт: Орос, Монгол улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосон хэлэлцээрийг хэзээ, ямар хотод байгуулсан бэ? Хэлэлцээрт гарын үсэг зурсан он, сар, өдрийг тодорхой бичнэ үү?

  Хоёрдугаар асуулт: Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон баримт бичиг яг ямар нэртэй байсан бэ?

  Гуравдугаар асуулт: Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон энэ хугацаанд Орос, Монгол улсуудын хооронд ямар  ямар үндсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан бэ?

 Эрхэм нөхөд минь хариултаа бэлтгэх ажилдаа ордоо! Уралдааны асуултад хариулах хугацаа хангалттай байна. Уралдааны хариултыг бид 2011 оны 9-р сарын 1 хүртэл хүлээж авах болно. Та бүхэн өөрийнхөө хариултыг шуудангаар болон манай letters@ruvr.ru  цахим хаягаар явуулж болно.

Манай уралдаанд түрүүлэгчидийг бид 2011 оны 9-р сарын 11-нд зарлахаар төлөвлөж байна. Жил бүрийн 10-р сард болдог монгол- оросын уламжлалт сарын ажлын үеэр Улаанбаатар хот дахь Орос улсын шинжлэх ухаан соёлын төвд уралдааны ялагчдад шагнал гардуулах болно.Эрхэм анд нөхдөө энэ удаагийн уралдааныг бид  Монголын анд нөхдийн оросын нийгэмлэг, “Монгол-Орос улс” монголын нийгэмлэг, Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны дэмжлэг тусламжтайгаар явуулж байгаа гэдгийг дахин сануулья! Энэ байгууллагууд гурван гол шагналыг гаргах юм. Мөн Орос улсын шинжлэх ухаан, соёлын Төв болон манай “Оросын дуу хоолой” радио үнэ бүхий бэлэг дурсгал гардуулах болно. Энэ хоёр байгууллага хамгийн залуу оролцогч болон уралдаанд хамгийн түрүүнд хариултаа ирүүлсэн сонсогчийг шагнах юм. “Оросын дуу хоолой” радиогоос зарладаг асуулт хариултын уралдаанд байнга оролцогчид болон манай залуу сонсогчдоос хариулт ирүүлнэ гэдэгт бид найдаж байна. Ингээд та бүхнийхээ хариултыг Москва 115326, Пятницкая 25, Монгол хэлний нэвтрүүлгийн хэлтэс гэсэн шуудангийн хаягаар болон letters@ruvr.ru  цахим хаягаар хүлээж байна. Харин цахим хаягаар явуулах хариултаа файлаар явуулахаа мартуузай!Уралдаанд оролцогчдоосоо хичээнгүйлэн хүсэх нэг хүсэлт байна: Та бүхэн уралдаанд ирүүлэх хариултынхаа дор өөрийн тодорхой хаяг, гэрийн болон гар утасныхаа дугаарыг заавал бичээрэй!  Та  бүхэнд  амжилт хүсье!