Давост Дэлхийн эдийн засгийн форум эхлэхийн өмнө оросын хөрөнгийн зах зээл өөрийн түүхэнд анх удаа хамгийн их гадаадын хөрөнгийг татлаа. Олон улсын Emerging Portfolio Fund research агентлагын мэдээгээр дэлхийн санхүүгийн хямрал эхэлснээс хойш хамгийн дээд хэмжээ болох 724 сая долларын хөрөнгийг татсан байна. Орос Улсыг сонирхох барууны хөрөнгө оруулагчдын сонирхол өнгөрсөн жилийн намраас илт өсөж эхэлсэн билээ. Энэ оны эхнээс оросын хөрөнгийн зах зээл 1 тэрбум гаруй доллар оруулаад байна. Харин ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Давост гадаадын хөрөнгө оруулагчидтай ажиллах нэмэлт хүч болно. Шинэчлэлийн стратегийн хүрээн дэх хамтын ажиллагаа, хамтарч бизнес эрхлэхэд болон хөрөнгө оруулахад Орос Улс нээлттэй гэдгийг батлахын тулд Д.Медведев Давост 1-р сарын 26-нд дэлхийн тэргүүлэх компаниудын 100 гаруй топ менежерүүдийг уриад байна. Ерөнхийлөгчтэй уулзах хүмүүсийг албан ёсоор  сонгожээ. Бараг бүх уригдагсад Орос Улсад өөрийн гэсэн хөрөнгө оруулалттай юм. Оросын засгийн газраас зарлаад байгаа хувьчлалын төлөвлөгөөг гадаадын хөрөнгө оруулагчид ихэд сонирхож байна гэж Төрийн Думын санхүү, зах зээлийн хорооны гишүүн Павел Медведев  тэмдэглэв. «Орос Улс урьд нь хэзээ ч худалдаанд тавьж байгаагүй зүйлийг худалдана гэж зарласан учраас ОУ-д хувьцаа эзэмших сонирхол ихэд нэмэгдлээ. Жишээ нь амжилттай ажиллаж байгаа оросын том банкуудын хувьцааны багцуудыг худалдах юм. ОУ-д хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэж үздэг боловч эрсдэлээс олж байгаа ашиг нь өндөр байгаа юм. Энэ  л тэдний сонирхолыг татаж байгаа юм» гэж Павел Медведев хэллээ.Гадаадын хөрөнгө оруулагчид “Оросын төмөр зам” компани, Үр тарианы нэгдсэн компани, эрчим хүчний компаниудын хувьцааг илүүтэй сонирхож байна. Энэ компаниудын хувьцааг хөрөнгө оруулагчдийн сонирхол яаж бүрэлдсэнээс шалтгаалж худалдах болно. Оросын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах гэсэн гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол үүнээс болж эрс нэмэгдсэн юм. “ЮКОС” компанийн тэргүүн асан Михаил Ходорковскийг ялласны дараа оросын хөрөнгийн зах зээл уналтад орно гэж таамаглаж байсан шинжээчдэд хариулт болж оросын хөрөнгийн зах зээл дээр гадаадын хөрөнгийн урсгал эрс нэмэгдлээ. Энэ сэдвийг Давост хэлэлцэнэ гэж үзэж байсан юм. Энэ талаар харилцан ярилцахад  ерөнхийлөгч Д.Медведев бэлэн байна гэж ОУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович мэдэгдлээ. Ходорковскийн хэргээс болж зарим нэг гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг байр суурь ОУ-ын бизнесийг сонирхох нийтлэг сонирхолд нөлөөлөөгүй юм. Ходорковскийг ялласны дараачийн долоо хоногт оросын хөрөнгийн зах зээл сүүлийн 4 жилд байгаагүй дээд хэмжээний хөрөнгө оруулалтыг татсан юм.