Өнөөдрөөс эхлэн Орос Улсад Герман улсаас гахайн аж ахуйн бүтээгдхүүн болон амьд гахай оруулахыг хориглолоо. Германы тал амьтны гаралтай бүтээгдхүүнд диоксин байхгүй гэдгийг батлаж чадахгүй байгаа болохоор ийм арга хэмжээ авлаа гэж Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын газрын тэргүүн Сергей Данкверт мэдэгдлээ. Украин улс бас ийм горимд шилжээд байна. Германы “Харлес унд Йенцш” компани шувуу амтанд зориулсан тэжээлд өндөр үнэтэй өөх хийхийн оронд хямдхан техникийн өөх хэрэглэснээс болж 1-р сард “диоксинийн хэрүүл маргаан” үүссэн юм. Тэжээлээс диоксин илэрүүлснээс болж Герман улсад 5000 компанийг хаагаад байна. Диоксин нь хортой бодис бөгөөд хүний биед хуримтлагдснаас балж хорт хавдар, үргүйдэл, биеийн дархлааг өөрчлөх зэрэг хүнд өвчин үүсгэж болох магадлалтай юм.