ОУСС-д 3 сар ажилласан оросын “Прогресс” ачааны  хөлөг өөрийн нислэгээ Номхон далайн ай савд өндөрлөлөө. Өнөөдөр түүний хэлтэрхийнүүд тусгай зориулалтын бүсэд 4 километрийн гүнд живлээ. Тэнгисийн энэ бүс оросын сансарын хөлгүүдийг жүвүүлдэг газар бөгөөд хөлөг онгоцуудын замаас хол оршдог юм. “Прогресс” хөлгийг ОУСС-аас салгахын өмнө сансарын нисгэгчид 1 тонн гаруй хог болон хэрэглэж дуусан аппаратуудыг ачааны хөлөгт гараараа ачсан байна.