Өнөөдөр Стасбургт нээгдэх Европын холбооны парламентын ассамблейн өвлийн чуулганаар нилээн маргаан үүсгэх хэд хэдэн чухал асуудал болон Белоруссийн байдлыг хэлэлцэх болно. Төрийн Думын олон улсын асуудал хариуцсан хорооны дарга ЕХПА дэх оросын төлөөлөгчдийн тэргүүн Константин Косачев энэ тухай мэдээллээ. “Ассамблейн чуулган нилээд хурц, сэтгэлийн хөдлөлтэй болно гэж үзэж байна. Белорусс улсын нөхцөл байдлын асуудлаар санал шүүмжлэл явуулахаар санал оруулаад байна” гэж тэр тэмдэглэлээ. Тэгэхдээ энэ асуудлыг хэлэлцсэн дүнгээр тодорхой тогтоол батлах тухай яригдаагүй гэж Косачев хэллээ.