Монакогийн хаант улсын Монте-Карло хотод болж байгаа олон улсын циркийн наадмаас оросын жүжигчид гурван хүндэт шагнал хүртлээ. Сандалууд дээр зогсогч Роман Хаперский болон Випхия Хубаевагийн удирдсан акробатчдын хэсэг “Хүрэл алиалагч” цом хүртсэн байна. Алишер Алиевын удирдсан  агаарын гимнастикчдын  “Белые птицы” хамтлаг “Мөнгөн алиалагч” цом хүртжээ. “Алтан алиалгч”-ыг АНУ-ын алиалагч Белло Ноку, италын амьтан сургагч Флавио Тоньи нар хүртсэн байна. Энэ наадамд дэлхийн 15 орны 200 мастерууд оролцсон байна. Урлагын энэ төрлийг шүтэн биширдэг Монакогийн хаан 3-р Ренье энэ циркийн наадмыг 1974 онд анх удаа зохион явуулсан юм. Түүний охин Стефания уралдааны шүүгчдийг тэргүүлсээр байна.