Агнуурын тэнгист аврах ажиллагаа явуулж байгаа хоёр мөс зүсэгч онгоц “Итгэлийн эрэг” хөргөгчтэй тээврийн онгоцыг мөсөн дундаас гаргаж авлаа. Хөлөг онгоцыг аюулгүй усанд гаргасан учир тус хөлөг өөрөө хөвөх боллоо гэж Оросын загас агнуурын удирдах газраас мэдээллээ. Сахалины булангийн мөсөнд боогдсон “Содружество” хөвөгч баазыг аврах ажил ойрын үед эхлэнэ. 12-р сарын 31-нд Агнуурын тэнгист мөсөнд боогдсон “Содружество” хөвөгч бааз, “Итгэлийн эрэг” тээврийн хөлөг, “Профессор Кизеветтер” эрдэм шинжилгээний хөлөг, “Мыс Елизаветы” жижиг онгоцууд аюулын дохио өгсөн юм. Хоёр хөлөг онгоцыг аюулгүй усанд гаргаад байна. Хөлөг онгоцуудыг аврахад 2 метрийн зузаантай мөс саад болсоор байна.