ОУ-ын парламентын дээд танхим Холбооны зөвлөлийн Олон улсын хороо өнөөдөр СДЗ-ийг хорогдуулах тухай АНУ-тай байгуулсан гэрээний баталгааг хэлэлцэх болно. Доод танхим Төрийн Дум энэ гэрээний баталгааны талаар хэд хэдэн зөвлөлгөөн хийсэн бөгөөд АНУ-ийн Сенатын гэрээний баталгааны тогтоолд хариу болгож хэд хэдэн мэдэгдэл хийгээд байгаа юм. Төгсгөлийн 3 дахь хэлэлцүүлгийг Төрийн Дум 1-р сарын 25-нд хийнэ. ОУ, АНУ цөмийн зэвсгээ гуравны нэгээр хорогдуулах ёстой СДЗ-ийн гэрээнд хоёр улсын ерөнхийлөгчид өнгөрсөн оны 4-р сард гарын үсэг зурсан билээ. Америкийн конгрессын гишүүд гэрээг хэд хэдэн тайлбартайгаар 12-р сарын сүүлчээр баталсан юм.