Улаанбаатар хотод өнөөдөр нээгдсэн АНД-н орнуудын парламентын гишүүдийн форумын 19-р чуулганд Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ бүс нутгийн 27 орны парламентын гишүүдийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Энэ чуулган дээр бүс нутгийн аюулгүй байдал,улс төрийн асуудал, эдийн засгийн хамтын ажиллагаа ба интеграцчлал зэргийг хэлэлцэж байна. Зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисны хууль бус наймаа зэрэгтэй холбоотой тогтоол батлах саналыг оросын төлөөлөгчид дэвшүүлэх болно. АНД-н орнуудтай харилцах харьцаа ОУ-д улам эрч хүчээ авч байна, учир нь манай улс евро, азийн орон, энэ тивийн улсуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэлгүйгээр бид өөрийн орны ирээдүйг төсөөлөхийн аргагүй гэж Сергей Миронов хэллээ. АНД бүсийн  үүрэг дэлхий дахинд “улам өсөн нэмэгдэж байна, одоогийн байдлаар дэлхийн ДНБ-ий 50%, олон улсын худалдааны 50% нь энэ бүс нутагт ноогдож байна” гэж тэрээр санууллаа. Бүс нутгийн энэ парламентын форум нэр хүндтэй байгууллага болж олон улсын парламентын байгууллагуудын системд тэргүүлэх байрыг эзлэж байна гэдэгт Миронов анхаарлаа хандууллаа. Монгол улсад болж байгаа уулзалт ОУ-ыг АНД-н орнуудтай интеграцчлах процессыг хурдасгаж, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ хуулийг бий болгож, эрх зүйн баазыг ойртуулахад тус болно гэдэгт Холбооны зөвлөлийн дарга итгэлтэй байна.