Эльба гол эргээсээ хальснаас болж Германын хойд нутгийн хэдэн суурин усанд автсан байна. Эргээсээ хальсан ус хэдэн арван хавтгай дөрвөлжин километр газрыг живүүлжээ. Усны түвшин 9 метр болсон нь үнэмлэхүй дээд цэгт хүрэхэд дөхсөн байна. Эрэг хавийн оршин суугчидад урьдчилан анхааруулсан учраас тэд элстэй шуудайгаар далан барьж амжсан байна. Гэхдээ л энэ нь бас тус болсонгүй. Эльба мөрний ус, дараа долоо хоногт л татарна гэж үзэж байна.