Португал улсад ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Санал өгөх эрх бүхий 10 сая орчим хүн 6-н нэр дэвшигчээс нэгий нь сонгох болно. Эхний шатанд 71 настай одоогийн ерөнхийлөгч Анибал Каваку Силва ялах боломжтой байна. Санал асуулгад оролцогчдийн 60% нь түүний төлөө саналаа өгөхөөр байна. Силвагийн гол өрсөлдөгч нь 74 настай эрх баригч Социалист намын тэргүүнүүдийн нэг, яруу найрагч Мануэл Алегре юм. Португалд 1974 онд болсон 4-р сарын хувьсгалын дараа гарсан ерөнхийлөгчид, хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлж, 5 жилээр дахин сонгогдож байсан байна. Хэрвээ нэр дэвшигчдээс нэг нь ч 50%-ийн санал авч чадахгүй бол 2-р сарын 13-нд сонгуулийн 2 дахь шат болно.