Стамбулд ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах асуудлаар Тегерантай хийсэн хоёр өдрийн хэлэлцээрийн дүнг ЕХ-ны аюулгүй байдлын бодлого болон гадаад харилцаа хариуцсан өндөр хэмжээний төлөөлөгч Кэтрин Эштон, урам хугалсан гэж нэрэллээ. Тэгэхдээ цаашдын яриа хэлэлцээний үүд хаалга нээлттэй байна гэж тэр мэдэгдсэн байна. НҮБ-ийн АЗ, МАГАТЭ-тэй харилцах харилцаанд сэтгэл гаргаагүй, уран баяжуулах 2 дахь үйлдвэр барьсан зэрэгт Тегераныг буруутгасан 2009 онд Ирантай холбоо тасарсан юм. Ираны удирдлагууд цөмийн хөтөлбөрийнхөө тухай бүрэн мэдээлэлийг өгөхгүй байгаа учраас дэлхийн хамтын нийгэмлэг болгоомжилж байгаа юм. Иранд ажиллаж байсан МАГАТЭ-гийн шинжээчдийг гаргахад тэд энэ хөтөлбөр цэргийн зориулалттай гэдгийг баталсан юу ч олж чадаагүй, гэхдээ энэ нь дан ганц энхийн зориулалттай гэхэд итгэлтэй биш байсан юм. Цөмийн эрчим хүчний салбарт энхийн зорилгоор судалгаа явуулах эрхтэй гэж тунхаглах биш цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх горимыг зөрчихгүй байгаа гэдэг сэжгийг арилгахын тулд МАГАТЭ-тэй л хамтран ажиллах шаардлагатай байгаа юм. Зуучлагч “зургаагийн” төлөөлөгчид Тегерантай Стамбулд уулзах талаар тохиролцохдоо чухам үүнийг л баримтласан юм. Харамсалтай нь талууд шүргэлцэх цэгээ олж чадсангүй. Өөрийн цөмийн объектод олон улсын шинжээчдийг оруулахад бэлэн байгааг “зургаагийнхан” ираны төлөөлөгчдийн байр сууринаас олж харсангүй. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хийх ямарч хэлэлцээр, атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах тэдний эрх дээр үндэслэсэн байх ёстой гэдэг байр сууриа барьсаар л байна. “Зургаагийн” санал бол тов тодорхой. Энэ тухай саяхан оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүн Сергей Лавров ярьсан юм. Иран улс, МАГАТЭ-тэй бүрэн хамтран ажиллах замаар л цөмийн асуудлыг шийдэж болно. Хэрвээ Иран улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах юм бол хэд хэдэн давуу тал өөгшүүлэлт авах болно гэж саналд заасан байна. Хэрвээ МАГАТЭ, ираны цөмийн хөтөлбөр энхийн зорилготой гэдэгт ямарч асуудал байхгүй гэж батлах юм бол цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний бусад орнуудын нэгэн адил эрх эдлэх болно гэж саналд бас заасан байна. Тэгэхдээ Стамбулд болсон хэлэлцээр, болсон гэдэг утгаараа чухал юм гэж Батлан хамгаалах болон гадаад бодлогын зөвлөлийн гишүүн Владимир Аверчев үзэж байна. Дипломатууд ажиллаж байгаа тохиолдолд бүх зүйл хяналтанд байна гэж итгэлтэй байж болно гэж шинжээч үзэж байна: “Хэлэлцээрийг үргэлжлүүлж, МАГАТЭ-гийн талаас мониторингийн горимыг хадгалаж байна гэдэг Ираны цөмийн хөтөлбөрийн хөгжлийг жаахан ч гэсэн хяналтанд байлгаж байна гэсэн үг. Олон улсын хамтын нийгэмлэг хүлээж авч болохгүй үе шатанд хүрэх боломжийг нээж өгч байгаа юм.Энэ эмзэг механизмд ямар нэгэн юм хугарах хүртэл бид ийм байдалд байх болно” гэлээ. Дараачийн хэлэлцээрийн товыг тодорхойлсонгүй. “Зургааагийнхан” өөрийн саналын хариуг Тегеранаас хүлээж байна. Иранчууд ч хаалга саван гархыг бодохгүй байна. Зөвхөн улс төр, дипломатын аргаар л тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг хоёр тал сайн ойлгож байна