Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн Ту-154 онгоцны сүйрлийн хариуцлагыг, диспетчерийн алба сануулсаар байтал Смоленск орчмын онгоцны буудалд, өндөр албан тушаалын зорчигчийн дарамт дор буухыг оролдсон нисэгч нар хүлээх ёстой. Энэ долоо хоногт, диспетчер болон “борт№1”-ийн багынхны ярианы бүрэн эхийг Улс хоорондын нисэх хүчний хороо интернетэд нийтэлсний дараа УХНХХ болон олон улсын шинжээчдийн сүйрлийн талаар гаргасан дүгнэлтийг польшийн тал хүлээн зөвшөөрлөө. Энэ сүйрлийн хариуцлагын  зарим хэсгийг  ОУ-д тохох гэсэн оролдлого, улс төрийн хурц дайн саад болж чадсангүй. ДХЯ-ны сайд Ежи Миллерийн  толгойлсон онгоцны сүйрлийн шалтгааныг мөрдөн байцаах польшийн, улсын комиссийн илтглээс бүх зүйл эхэлсэн юм. Ту-154 онгоцны багын нисэгчид аюулгүй байдлын хэм хэмжээг зөрчсөн учраас сүйрэлд хүргэсэн гэсэн УХНХХ-ны дүгнэлттэй польшийн улсын комиссийн гишүүд санал нийлэхгүй байсан юм. Смоленск-Северный онгоцны буудлын диспетчерүүд дарамт дор ажиллаж цаг агаарын хүнд нөхцөлд онгоцны багынханыг дэмжээгүйгээс сүйрэл болсон гэж польшийн тал үзсэн юм. Энэ байдлаас болж УХНХХ эцсийн арга хэмжээ авч “гадгаш сонсгох ёсгүй” гэсэн нууцлалтай диспетчер, багынхны хоорондох ярианы бичлэгийг нийтлэхээс өөр аргагүй болсон юм. Ту-154 онгоцны багынханд, диспетчерүүд онгоц хүлээж авах боломжгүй, хоёр дахь удаагаа тойрог хий гэж удаа хэлж байгаа нь бичлэгээс тодорхой байлаа. Урьдчилан сануулгыг хүлээж аваагүй юм. Олон улсын дүрмийн дагуу өндөр хэмжээний зочны онгоцийг буухыг хориглох эрх оросын диспетчерүүдэд байхгүй байсан ба бүхэл нислэг болон буух, хөөрөх шийдврийг багийн ахлагч л шийдэх ёстой юм. Оросын диспетчерүүдийг дарамталсан гэж польшийн тал үзсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Диспетчерийн албаны бүх бичлэгийг бие даасан шинжээчид судалсан бөгөөд польшийн талд хүлээлгэж өгсөн гэж УХНХХ-ны техникийн комиссийн тэргүүн Алексей Морозов мэдээллээ. Диспетчерийн алба гадны ямар нэг “заалтгүйгээр” бие даан ажилласан гэдгийг тэр баримт гэрчилж байгаа. Оросын диспетчерүүд санаатайгаар онгоцны багийнхныг төөрөлдүүлж байсан гэсэн өчүүхэн ч деталийг польшийн улсын комиссийн илтгэлд заагаагүй юм. Польшийн нисэх хүчний зөвлөлийн нарийн бичгийн дарга, инженер Томаш Хыпки үүнд эргэлзэхгүй байна: “Багаж хэрэгсэлүүдийн гаргаж байсан үзүүлэлтүүдийг л тэд багийнханд мэдээлж байсан. Тэд цаг агаар сайхан байна эсвэл маш муу байна гэсэн мэдээ өгөөгүй. Цаг агаарын тийм нөхцөлд хэзээч бууж болохгүй. Тэд үүнийг маш олон удаа давтан хэлсэн байгаа. Бууж болох, үгүйг зөвхөн польшийн тал л шийдэх ёстой байсан. Тэд оросууд учраас л оросуудыг буруутгах, польшийн нисгэгчид, улс төрчид, польшууд учраас цагаатгаж хэзээч болохгүй” гэж тэр хэллээ. Улсын комисс илтгэлээ тавьсны дараагийн өдөр  Польшийн сеймд ерөнхий сайд Дональд Туск үг хэлсэн юм. Зохион байгуулалттай алан хядах ажиллагааны дүнд Смоленск орчимд онгоцны сүйрэл болж ерөнхийлөгч Лех Качиньский болон 95 хүн амь насаа алдсан гэж польшийг сөрөг хүчний гаргасан таамаг бол ор үндэсгүй гэж тэр хэлсэн юм.  Смоленск орчимд болсон эмэгнэлт явдлыг улс төрийн зорилгодоо ашиглах гэсэн сөрөг хүчний төлөөлөгчидөд зориулж польшийн ерөнхийлөгч энэ үгээ хэлсэн байна. Тэдний хувьд энэ онгоцны сүйрэл сонгуулийн өмнөх кампанит ажил боллоо. Энэ сүйрлийг зохион байгуулалтай гэмт хэрэг гэж үзэж байгаа этгээдүүд үнэнийг мэдэх зорилгогүй, “олон улсын хэмжээнд дайсантай болох гэсэн” хүмүүс бололттой гэж Туск тэмдэглэлээ. Польшийн ерөнхий сайд ийм ажиллагааг байж болошгүй зүйл гэж үзэж байна. Сөрөг хүчний гаргаж байгаа таамаг бол бодит байдалд тулгуурлаагүй, оросын эсрэг хоосон үг юм гэж Польшийн нэр хүнд бүхий долоо хоног тутмын “Пшегленд” сэтгүүлийн ерөнхий редактор Ежи Доманьский манай радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд: “Ямарч орны сонгуулийн үед ялагдаж байгаа нам эсвэл засгийн эрхийг авах гэж санаархаж байгаа намууд сонгогчдыг татаж болох бүх л элементүүдийг ашигладаг юм. Жишээ нь, “Шудрага ёс ба эрх” нам үнэн бодит байдлыг үгүйсгэж сонгогчдын оросын эсрэг үзлийг дэвэргэхийн тулд Смоленск орчимд болсон эмгэнэлийг ашиглаж байна. Иймэрхүү байдалтай түрэмгийлэл дэлхийд таарч л байдаг юм. Тэгэхдээ ингэж улаан цайм худлаа ярих ч дэнднээ” гэлээ. Диспетчерүүдийн ярианы бичлэгийг гаргасны дараа Польш улсад УХНХХ-ны дүгнэлтэд нааштай хандаж эхэллээ. Диспетчерүүд эцсээ хүртэл багийнхнийг буулгахгүй байхыг оролдсон боловч цаадуул нь “хүйтэн хөндий ухаанаар хандаж” сүйрэлд хүргэжээ гэж Польшийн ерөнхийлөгчийн зөвлөх Роман Кузьняр мэдэгдсэн байна. Баасан гаригт УХНХХ-нд суугаа Польшийн албан ёсны төлөөлөгч Эдмунд Клих, польшийн талын буруугаас болж сүйрэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрлөө