Польшууд, Смоленск орчимд болсон онгоцны сүйрлийг мөрдөн байцаах ажлын хүрээнд засгийн газрын хоёр дахь Ту-154 онгоцоор туршилт хийнэ. Сүйрлийн байдлыг судлаж байгаа польшийн комиссийн тэргүүний орлогч Мирослав Гроховский ингэж мэдэгдлээ. “Энэ нислэгийн үер бид, онгоцны багийнхан “Уходим” гэсэн командын дараа ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болох эсэх, яагаад энэ командыг биелүүлээгүй вэ гэдгийг шалгахыг хүсэж байна” гэж Гроховский хэллээ. Энэ Ту-154 онгоц 2010 оны 4-р сарын 10-нд сүйрсэн юм. Энэ онгоцонд байсан Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский болон 95 хүн амь насаа алдсан билээ. Нөөцийн буудалд буу гэсэн командыг хөлгийн багийнхан дагаагүй учраас тэд буруутай гэж албан ёсоор үзсэн юм. Нисэгчдийн бүхээгт Польшийн АЦХ-ний ерөнхий командлагч Анджей Бласик байсан нь тогтоогдсон бөгөөд түүний цуснаас согтууруулах бодис илэрүүлсэн байна. Диспетчерүүд анхааруулсаар байтал онгоцыг буулгах гэж нисэгчид оролдсон нь түүний дарамтаас болсон гэж польшийн болон бусад шинжээчид үзсэн юм.