Флекс нэртэй номхон далайн саарал халим, Сахалинаас Аляска хүртэл 2200 километр зам туулсан байна гэж ИТАР-ТАСС мэдээлж байна. Энэ далайн аврага амьтан ямар учраас ийм хол зам туулах болсныг биологчид бодоод бодоод учрыг нь олохгүй байна. Энэ халим 13 орчим настай бөгөөд Агнуурын тэнгист амьдардаг 113-130-хан  толгой үлдээд сөнөхийн ирмэгт тулаад байгаа төрөлд хамаарагддаг юм. Халим судлах орос, америкийн  хамтарсан хөтөлбөрийн хүрээнд түүний биед “мэдээлэгч” байрлуулсан учир түүний явсан замыг ийм нарийн мөрдсөн байна.