2014 оны дэлхийн хөл бөмбөгийн аврагад ОУ ялалт байгуулна гэж ФИФА-гийн ерөнхийлөгч таамаглаж байна. Санкт-Петербургт болсон “Футбол как дело” бага хурал дээр ФИФА-гийн ерөнхийлөгч  Йозеф Блаттер ингэж мэдэгдлээ. Сүүлийн жилүүдэд “ОУ хөлбөмбөгийг бүх чиглэлээр чанартай өөрчлөлтүүд гаргасан их ажил хийсэн” гэж тэр тэмдэглэсэн байна. “Лиг, клуб, холбооны удирдлагууд зэрэг бүх түвшинд мэргэшлийн, чанартай ажил хийсэн нь оросын хөлбөмбөгийг хөгжүүлэх гол зүйл юм. Та бүхэн зөв замаар явж байна” гэж Блаттер хэллээ. Санкт-Петербургт бямба гаригт болсон Хамтын нөхөрлөлийн цомийн тэмцээний төгсгөлийн тоглолтыг Блаттер үзсэн юм.