Даваа гаригт Москвагийн “Манеж”-ийн үзэсгэлэнгийн төвд “Михаил Горбачев. Perestroika” фото зургын үзэсгэлэн нээгдэнэ гэж Интерфакс мэдээлэж байна. ЗХУ-ын эхний болоод эцсийн ерөнхийлөгчийн 3-р сарын 1-нд болох 80 насны ойд зориулж Гобачев сангаас энэ үзэсгэлэнг зохион байгуулсан байна. Тухайн үеийн шилдэг фото зурагчдын авсан 300 гаруй зургыг үзэгчид сонирхох болно. Берлиний ханыг нураасан, Герман улс нэгдсэн, Афганистанаас зөвлөлтийн цэргийг гаргасан зэрэг дэлхий дахины болон ЗХУ-ын хувьд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн үйл явдлуудыг зургууд дээрээс харж болно. Үүнээс гадна Михаил Горбачевын хувийн амьдралыг харуулсан ховор зургуудыг дэлгэн тавьсан байна.