ОУ-ын Алс Дорондын Агнуурын тэнгисийн мөсний хүчтэй шахалт, “Найдварын эрэг” тээврийн хөлөг, “Содружество” хөвөгч баазыг “Адмирал Макаров”, “Красин” мөс зүсэгч онгоцууд аюулгүй усанд гаргахад саад болсоор байна. Загас агнуурын хөлгүүд 12-р сарын 31-нд мөсөнд боогдсон юм. Өнгөрсөн хоногт энэ цуваа нэг ч миль урагш ахисангүй гэж Алс Дорнодын тэнгисийг хөлгүүдийн удирдах газар мэдээллээ. Шинэ жилийн өмнө “Профессор Кизеветтер” эрдэм шинжилгээний хөлөг, “Мыс Елизаветы” жижиг онгоцууд бас мөсөнд боогдсон юм. Энэ хөлгүүдийг аюулгүй усанд гаргасан билээ.