ОУ, хямралаас 2012 онд гарч магадгүй гэж 1-р дэд ерөнхий сайд Шувалов “Россия” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. “2012 он гэхэд хямралаас гарна гэж урьд нь өгч байсан бидний үнэлгээ батлагдлаа” гэж Шувалов хэллээ. ОУ-д хямралаас өмнөх үед байсан эдийн засгийн түвшиндээ хүрвэл үүнийг хямралаас гарч байна гэж үзэж болно гэж тэр хэлсэн байна.