Хэрвээ энэ асуудлаар гэрээнд гарын үсэг зурахгүй бол америкчуудад хүүхэд үрчлүүлэхийг ОУ-д хориглож магадгүй. Ээлжит удаагаа АНУ-д орос хүүхдүүдэд харгис хэрцгий хандсны дараа ОУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийн асуудлаархи бүрэн эрхт төлөөлөгч Павел Астахов ингэж мэдэгдсэн байна. Америкийн иргэн эмэгтэй Жессика Бигли дүрсгүй хүүхдийг хүв хүйтэн шүршүүрт оруулж, амандаа халуун ногоотой цуу удаан хугацаагаар байлгахыг шаардаж байгаа дүрс бичлэг 12-р сарын сүүлээр Интернетэд гарсан юм. ОУ-аас гаралтай Даниил Бухаров гэдэг хүү, ихэрийн өрөөсөн Олегтойгоо хамт АНУ-ын иргэнд үрчлэгдсэн нь сүүлд тодорхой болсон юм. Иймэрхүү “хүмүүжил” олон улсын хуулийн хэм хэмжээнд хүүхдийг тарчлаан зовоосон, доромжилсон гэж тооцогддог юм гэж Павел Астахов мэдэгдсэн байна. ОУ-ын ГХЯ-ны тэргүүний даалгавараар АНУ-д суугаа ОУ-ын ерөнхий консул, Даниил, Олег хоёрын амьдарч байгаа газар руу очихоор явсан байна.