Оросын оюутны шигшээ баг Дэлхийн оюутны өвлийн 25 дахь тоглолтод оролцохоор явна. Оюутны өвлийн тоглолт 1-р сарын 27-оос 2-р сарын 6-ныг дуустал туркийн Эрзурум хотноо болох юм. Оросын оюутнууд  ялалт байгуулах бодолтой байна. Дасгалжуулагчид ба мэргэжилтнүүд тэдний нөөц бэлтгэлийг шалгана. Одоо Туркэд өрсөлдөх оюутнуудын нэг хэсэг нь  2014 онд Сочид өвлийн Олимпид оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд орж болзошгүй. Оросын залуучуудын шигшээ багийн гишүүн 21 настай цаначин Антон Суздалевыг « 2014 оны Сочийн Олимпийн найдвар» гэжээ. «Гэвч энэ тухай ярихад эртдэнэ. Олимпийн явцад л  хүч чадвар  тодорно «гэж тамирчин хэллээ. Эрзурумд болох  Оюутны тоглолт залуу тамирчны хувьд дэлхийн олон орны өрсөлдөгчтэй тэмцэж хүч чадлаа сорих арга хэмжээ болно. Энэ нь Сочийн Олимпид  хийх бэлтгэлийн  нэгэн үе гэж Антон Суздалев хэлээд : «Шударга өрсөлдөх зорилготой байна. Одоогоор би  ямар ч зорилт тавиагуй боловч  сайн  үр дунд хүрэхийг хичээж байна. Оросын аврага шалгаруулах тэмцээнд шагналт байр эзлэсэн 23 нас хүртэлх  залуучууд бүрэлдэхүүнд нь орсон «Сочи-2014» багийг манайд зохион байгуулсан. Энэ онд би үндэсний аврага шалгаруулах тэмцээнд 3-р байр эзлэсэн.Өнгөрсөн онд хоёрт  орсон »  гэв.  Дэлхийн оюутны тоглолт оролцогчдын тоо хэмжээ, цар хүрээгээрээ Олимпийн наадмаас дутуу биш. Спортын 11 төрөл Эрзурумд болох Оюутны тоглолтын хөтөлбөрт багтсан бөгөд оюутнууд 66 багц шагналын төлөө өрсөлдөх юм. Урьд үзэгдээгүй олон тамирчин дэлхийн 57 орны бараг 3000 оюутан тэмцээнд оролцоно. Оюутны тоглолтод оролцох  тамирчдын насны хэмжээг 28-аар хязгаарлсан юм. Түүнээс гадна ямар нэг их дээд сургуулийн оюутан буюу аспирант байх нь Дэлхийн оюутны тоглолтод оролцох гол нөхцөл болзол билээ. Түүнээс гадна зохион байгуулагчид нь оюутны сурлагыг харгалзаж үзнэ. Тамирчин сургалтын талаар хоцрох ёсгүй. «Хүнд хэцүү боловч сургалтаа спорттой хослуулж байна» гэж Антон Суздалев хэлээд : « Би Оросын Онцгой байдлын яамны түймрийн аюулаас хамгаалах албаны  академид суралцаж байна. Офицерийн цолтой. Энэ онд сургуулиа дүүргээд түймрийн аюулаас хамгаалах инженер болно. Цагийн хуваарь маань маш шахуу. Тэмцээн бэлтгэлийн завсраар академид очиж даалгавар аваад шалгалт  өгдөг. Академийн удирдлага, багш нар надад туслаж байна » гэв.  Дэлхийн оюутны тоглолтод оролцох оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд хамгийн олон  тамирчин уламжлал ёсоор ордог. Манай орны янз бүрийн бус нутгийн 165 тамирчин Оросыг энэ онд  төлөөлех юм. Канад, Өмнед Солонгос, Япон мэдээжээр Хятадын багууд 2011 оны оюутны тоглолтод оросын  тамирчдын гол өрсөлдөгч болох юм. Одоогоос хоёр жилийн өмнө хятадын Харбин хотод болсон өвлийн  Оюутны тоглолтод оросын шигшээ баг Хятадын дараа орж 2-р байр эзлэсэн билээ.  Мэргэжилтнүүд дасгалжуулагчид болон тамирчид медаль авах төлөвлөгөөний талаар тун болгоомжтой ярьж байна. Оросын шигшээ баг хүчтэй гурван орны тоонд орохын төлөө өрсөлдөхийг тэд тэмдэглэлээ. Энэ нь 2014 онд Сочид Олимпийн наадмаар дуусах  олимпийн шинэ үеийн  зөвхөн эхлэл юм. Оросын тамирчид эх оронд нь болох Олимпид заавал ялалт байгуулах ёстой