Давост 1-р сарын 26-30-нд болох Олон улсын эдийн засгийн форумд зөвхөн төрийн тэргүүнүүд том компаниудын удирдагчид оролцоод зогсохгүй интернет хэрэглэгчид оролцож болно. Тэднийг ярилцлагад оролцохыг ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев уриалж байна. Швейцарийн Альпт болдог нэр хүндтэй эдийн засгийн форум дээр энэ жил оросын тэргүүн үндсэн илтгэгч нь болно. Д.Медведевийн хөтөлбөрийн хэсэгт, интернет хэрэглэгчдийн асуултад хариулах цаг гаргасан байна. Ийм практик Давост анх удаа хэрэгжинэ. ОУ-ын ерөнхийлөгч олон асуулт дундаас хамгийн цаг үеэ олсон 3 асуултыг сонгон авч форумын сайтын шууд эфирт хариулах болно. Оросын зах зээл дээр ажиллаж байгаа бодит хөрөнгө оруулагчид болон компанийн удирдагчтай Д.Медведев, форумын 2 дахь өдөр тусгай чуулганы үеэр биечлэн уулзана. Оросын эдийн засгийг шинэчлэх төлөвлөгөө болон инновацийн “Сколково” төслийн тухай тогтож ярилцах болно. Мөн “Пепсико”, “Алстом”, “Боинг”, “Дойче банк”, “Сименс” болон бусад түншүүдийнхээ төлөвлөгөөг авч хэлэлцэх болно. ОУ-д Олон улсын санхүүгийн төв байгуулах  асуудал Давосын оросын хэсгийн бас нэг чухал сэдэв юм. Дэлхийн санхүүгийн нийслэлүүдийн жагсаалтад Москва одоогийн байдлаар 50-рт явж байна. Эхний аравт орох нь ойрын үеийн зорилго юм. Энэ бол зөгнөл биш ээ гэж ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович үзэж байна. Өөрийнхөө үнэт цаасыг байрлуулах компани болон энэ үнэт цаасыг наймаалдаг хөрөнгө оруулагчдыг татах тийм өрсөлдөх чадвартай биржийг байгуулах ёстой гэж Дворкович тайлбарлаад: «Хэрвээ бид төлөвлөж байгаа шигээ ийм хурдтай явах юм бол рейтингээ тийм хурдтай дээшлүүлж чадна. Энэ нь хөрөнгө оруулагчидад биш бидэнд хэрэгтэй юм. Маш сайн санхүүгийн систем нь чанартай хөрөнгө оруулагчдыг татдаг учраас энэ нь ОУ-д хөрөнгө оруулагчдыг татах сайхан боломж нээгдэж байна гэсэн үг. Бид үнэхээр ийм болно гэж тооцож байгаа, ерөнхийлөгч ч энэ асуудлыг хяналтаанд авсан гэж тэр хэллээ».  ОУ-ыг шинэчлэх нэг хөдөлгүүр бол эрчим хүчний системийн салбар тэр дундаа дэлхийн эрчим хүчний аврагуудтай хувьцаагаа солилцох явдал юм гэж Д. Медведев нэг бус удаа ярьж байсан. “Роснефть”, ВР компаниуд саяхан хувьцаагаа солилцсон явдал олон улсын түншлэлийн нэг жишээ боллоо. Энэ үйл явдал Давосын форум дээр хэлэлцэгдэх гол асуудлын болох байх: «Роснефть, ВР компаниудын хамтын ажиллагаа нь зөвхөн тусгай төслүүдийг хэрэгжүүлэх, түншлэлийн талаасаа чухал биш юм. Энэ нь Роснефтьд байхгүй шинэ боловсруулалт болон туршлагыг, олон улсын тэргүүлэх компаниас олж авах боломжийг нээж өгч байгаа юм. Ингэснээр оросын компани зөвхөн нефть олборлолтын хэмжээгээрээ тэргүүлэх биш дэлхийн технологийн тэргүүлэгчдийн тоонд орж чадах юм. Нефть хийн бүх компаниудад энэ нь хамаатай юм» Медведев гэлээ. Санкт-Петербургт 2006 онд болсон “их наймын” дээд хэмжээний уулзалтын үеэр эрчим хүчний аюулгүй байдлыг хэлэлцэхэд, хувьцаагаа солилцох нь дэлхийн эрчим хүчийг хөгжүүлэх хамгийн сайн ирээдүйтэй арга барил гэж ОУ санал болгож байсныг энд сануулахад илүүдэхгүй бизээ