ОУ зуны цагын хуваарьт шилжихгүй болох тухай хуулийн төслийг “Нэгдсэн ОУ” намын бүлэг Төрийн Думд оруулна. Энэ тухай тус намын ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчийн нарийн бичгийн даргын орлогч Юрий Шувалов  баасан гаригт мэдээлсэн байна. Цагын зүүг байнга хөдөлгөх нь иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна гэж “Нэгдсэн ОУ” намынхан өөрийн хуулийн төслийг тайлбарлахдаа мэдэгдсэн байна. Үүнээс болж мэдрэлийн ядаргаанд орж, нойргүйтэж, ажиллах чадвар буурч байна гэж хүмүүс байнга гомдоллодог гэж эмч нар гэрчилж байна. ОУ-д цагын зүүг зуны цагт ургашлуулдаг моод 1981 онд ЗХУ-ын үед дэлгэрсэн билээ