“Эх орноосоо урвасан” гэж буруутгаж 16 жилийн хорих ял оногдуулсан ОУ-ын иргэн Юрии Корепановын тухай ямар нэгэн мэдээлэл Москвад олгохоос Ташкент татгалзаж байна гэж оросын ГХЯ-ны эх сурвалжаас иш татан “Интерфакс” мэдээллээ. ОУ-ын элчин сайдын яам, Узбекстан улсын ГХЯ-нд, түүнийг баривчилсан учир шалтгаан, шүүх ажиллагаанд консулын ажилтаныг оролцуулах зэрэг шаардлага бүхий ноот бичгийг удаа дараа явуулсан боловч нэгэнд ч хариу өгөөгүй байна. Корепановыг шүүх ажиллагаа хаалттай байдалд болсон байна. Тэрээр 2002 он хүртэл Узбекстаны ЗХ-д алба хааж байгаад халагдаад түүхэн эх орон Уралдаа очиж оросын иргэн болжээ. Узбекстаны төр засгийн үзэж байгаагаар тэр тус улсын иргэнээс татгалзсан тухай албан ёсоор баримт бичгээ бүрдүүлээгүй мөртлөө хүү нь амьдарч байгаа Ташкент хотод байнга ирдэг байсан байна