Өнөөдөр Стамбулд, ОУ, АНУ, Их Британ, Франц, Герман, Хятад улсууд оролцсон зуучлагч “зургаагийн” Иран улстай түүний цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийж байгаа хэлэлцээрийн 2 дахь төгсгөлийн шат эхэллээ. Уулзалтын эхний өдөр хаалттай байдалд болсон боловч үр дүнд хүрсэнгүй. Ираны ялимгүй баяжуулсан ураныг, судалгаа шинжилгээний реакторт зориулсан  хязгаарлагдмал хэмжээтэй баяжуулсан түлшээр солих асуудлыг хэлэлцэж байна. Энэ удаагийн уулзалт тийм сайн үр дүнд хүрэхгүй байх гэж ажиглагчид үзэж байна. Одоогийн бүрэлдхүүнээрээ хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлнэ гэсэн шийдвэр гаргавал тэр нь ч бас амжилт юм