АНУ 2003 онд  Ирак улсад халдан довтолсон нь зөв байсан гэдэгт АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдан эргэлзэж байна. Конгрессийн төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын бүлгийн жил тутмын бага хурал дээр тэрээр үг хэлэхдээ баасан гаригт ийм мэдэгдэл хийлээ. Хэрвээ түүхийг ухрааж болдогсон бол америк Ирак улс руу өнөөдөр халдан довтлохоос татгалзах байсан гэж улстөрч үзэж байна. Иракт хийсэн дайнаас болж 4500 америкын цэргийн албан хаагч амь насаа алдаж, 32 мянган цэрэг офицерууд шархдаж эдний тэн хагаст нь насан туршид нь эмнэлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй болоод байна