Смоленскийн сүйрлийн талаар өөр өөр дүгнэлттэй байгаа ч гэсэн “ОУ-тай хийж байгаа хүнд хэцүү яриа хэлэлцээгээ” үргэлжлүүлнэ гэж Польш улсын ерөнхийлөгч Бронислав Коморовский найдаж байна. Энэ мэдэглийг тэрээр баасан гаригт Варшавт хийсэн байна. “Смоленск орчимд болсон сүйрлийн талаар өөр өөр дүгнэлт, байр суурьтай байгаа ч гэсэн энэ хүнд хэцүү яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж би найдаж байна” гэж Коморовский хэлснийг РИА Новости иш татсан байна. Польшийн ерөнхийлөгчийн Ту-154 онгоц 2010 оны 4-р сарын 10-нд “Смоленск-Северный” буудалд буух үедээ сүйрсэн юм. Польшийн ерөнхийлөгч асан Лех Качиньский түүний гэргий, тус улсын удирдагчдын ихэнх нийтдээ 88 зорчигч багын гишүүд 96 хүн амь насаа алдсан юм. Тэд
Катыньд болох оршуулгын ажиллагаанд оролцох ёстой байсан юм