Энэ өдрүүдэд 2014 оны Өвлийн олимпын ирээдүйн нийслэл Сочи хотын уулын цанын баазуудад цанаар гулгалтын идэвхитэй улирал эхлээд байна. Цаначидад зориулж Красная поляна дахь 4 цанын баазын 2-ыг нь нээгээд байна гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Хар далайн эрэг хавьд 1-р сарын дунд үеэс ууланд хүйтэрч удаан хүлээсэн цас орлоо. Зохион байгуулагчид нь цаг агаарт найдалгүй цанаар гулгах газарт тусгай төхөөрөмжөөр хэдэн тонн цас асгасан байлаа. Энэ хоёрдугаар сард Олимпын өмнөх туршилтын, уулын цанын Европын болон ОУ-ын цом булаалдах тэмцээнүүд болно