ОУ-ад дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгруулах 2018 оны тэмцээний албан ёсны зохион байгуулагч гэсэн статусыг олгоно. Энэ тунхагт гарын үсэг зурах ёслол ойрын өдрүүдэд Санкт-Петербургт болно. Энэ ёслолын ажиллагаанд Олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Йозеф Блаттер, Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын яамны сайд Виталий Мутко, оросын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Сергей Фурсенко, “Россия-2018” мэдэгдэлийн хорооны ерөнхий захирал Алексей Сорокин нар оролцоно гэж ИТАР-ТАСС агентлаг уламжиллаа. ОХУ, Англи, Нидерланд, Испан, Португал мэтийн хашируудтай шүрүүн өрсөлдөж дэлхийн аврагын тэмцээн явуулах эрхийг олж авсан юм. Хаалттай санал хураалт 2010 оны 12-р сарын 2-нд болсон билээ