Оросын сансарын нисэгчид Олег Скрипочка, Дмитрий Кондратьев  нар задгай сансарт гарах ажлаа хугацаанаас нь өмнө амжилттай дуусгаад ОУСС-таа буцаж ирлээ. Энэ тухай баасан гаригт Нислэгийг удирдах төвийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Скрипочка, Кондратьев нар дөрвөн цаг хагасын дотор “Звезда” албаны модуль дээр мэдээлэлийг асар хурдтай дамжуулдаг системийн моноблокыг байрлуулсан байна. Сансарын нисэгчид бас импульсийн плазмын инжекторийн эрдэм шинжилгээний аппаратыг унтрааж, зассан ба ОУСС-ийн оросын хэсгийн шинэ модуль дээр видео камер байрлуулжээ. Кондратьев задгай сансарт анх удаа гарсан бөгөөд Скрипочкагийн хувьд 2 дахь нь байлаа