ОУ-д барьж байгаа дэлхийн хамгийн анхны хөвдөг АЦС, 2010 оны дэлхийн тэргүүний 30 шинэчилбэрийн тоонд орсон байна. Энэ жагсаалтыг нэр хүндтэй францийн Лэ Юсине Ноувелле долоо хоног тутмын сэтгүүл гаргасан байна. Оросын хөвдөг АЦС, Apple компанийн хийсэн iPad компьютерийн планшет, Waverider X-51A америкын хэт дуунаас хурдан далавчит пуужин зэрэг бүтээлүүдтэй нэг жагсаалтад байна. Эдгээр шинэчилбэр дотор хөвдөг салхин ЦС, хиймэл бактерийн эд эс, цэнэглэхгүйгээр 600 километр явж чадах литээр хийсэн шинэ зай хураагуур орсон байна. Анхны хөвдөг АЦС-ийг Санкт-Петербургийн Балтын заводод үйлдвэрлэж байна. Түлш тээвэрлэх, цахилгааны шугам татахад төвөгтэй раойнуудад энэ хөвдөг АЦС  нэн тохиромжтой юм