АНУ-д баригдаад байгаа Виктор Бутэд Оросын төр засаг тусламж заавал үзүүлнэ. ОХУ-ын дэд консул Александр Отчайнов Нью-Йоркт энэ тухай мэдэгдлээ. 43 настай бизнесменд өмгөөлөгч олоход нь туслах тухай ярьж байна гэж дипломатч мэдэгдсэн байна гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Бутыг шүүх ажиллагаа энэ оны 9-р сарын 12-нд эхлэнэ гэж баасан гаригт нью-йоркын шүүх тогтоолоо. Оросын иргэнийг хамгаалагчид 3-р сарын 12-ноос нааш түүнийг АНУ-д шүүх нь хууль бус гэдгийг баталсан 4 тодорхойлолт гаргана. АНУ-д Бутыг зэвсгийн хууль бус наймаа хийсэн гэж буруутгаж байгаа бөгөөд  түүнийг 2008 онд Тайландад баривчилсан юм. Хэрвээ гэм буруу нь батлагдвал түүнийг 25 жил буюу бүх насаар нь шоронд хорих ял хүлээж байна. Бутыг АНУ-д шүлжүүлэхий ОУ эрс эсэргүүцсэн билээ