АНУ алан хядах ажиллагаатай 10 жил тэмцэж 1,2 триллион доллар зарцуулжээ. Энэ тухай Конгрессийн Судалгааны албаны шинжээчид баасан гаригт мэдээлсэн байна. “Аль-Каида” 2001 оны 9-р сарын 11-нд Вашингтон, Нью-Йорк хотуудад алан хядах ажиллагаа үйлдэснээс авхуулаад, Афганистан, Ирак улсуудад болж байгаа цэргийн ажиллагааны зардалыг оролцуулаад  2010 оны 9-р сарын 30 хүртэлхи нийт зардал ийм болсон байна. Эдгээр тооцонд бас зэвсэг нийлүүлэхээр гүйцэтгэгчидтэй байгуулсан удаан хугацааны гэрээ, цэргийн байгууламж барихад гарсан зардал, шархдагсадын эмчилгээ, АНУ-ын тивийн хэсгийн хамгаалалтын арга хэмжээ, судалгаа шинжилгээ болон элчин сайдын яамдыг хамгаалах зэрэгт гарсан зардлыг тооцсон байна гэж ИТАР-ТАСС мэдээлсэн байна. Энэ жил зөвхөн Ирак, Афганистан улсуудад явуулах ажиллагаанд 159 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөөд байна.