Полицийн тухай хуулийн төсөлд  парламентийн гишүүд  бодит өөрчлөлт оруулна. Парламентийн доод танхимын аюулгүй байдлын хорооны дарга Владимир Васильев энэ тухай мэдэгдлээ. Төрийн Думын 2 дахь хэлэлцүүлгийн явцад 1500 гаруй засвар санал болгосон байна.Энэ шинэ баримт бичиг нь хаягын өөрчлөлт биш үзэл баримтлалын өөрчлөлт юм. Полицийн үйл ажиллагаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн байдаг. Энэ баримт бичигт иргэдийн болон полицийн эрхийг тодорхой бичсэн байгаа. Энэ хуулийн төслийг Думд хэлэлцэхээс өмнө бүх оросын санал асууллага болсон юм. Оросууд энэ баримт бичгийн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг гаргаж өгөхийн тулд хуулийн төслийг интернетэд байрлуулсан юм. Ингээд 30 мянга гаруй санал ирсэн. Энэ шинэ хуулийг санаачлагч ерөнхийлөгч Д.Медведев бүх оросын санал асууллага явуулахыг санал болгосон билээ. Үүнээс жилийн өмнө Холбооны хуралд оруулсан илгээлтдээ хууль сахиулах байгууллагыг үндэсээр нь өөрчлөх хэрэгтэй гэдэгт анхаарал хандуулсан билээ. Энэ хэлэлцүүлэгийн дүнд урьд нь байсан ямагт цагдаагийн дүрэмт хувцастай хүний зөв гэсэн зарчмыг үгүй болгосон юм. Хэрвээ цагдаа хуулийг хатуу мөрдөж байгаа бол түүний зөв үгүй бол иргэний зөв гэж хуулийг боловсруулагчид тэмдэглэж байна. Шүүхийн зөвшөөрөлгүйгээр иргэдийн гэр, байранд дайрч орж нэгжлэг хийх тухай цагдаагийн эрхийг хуулийн төсөлд үгүй болгосон байна. Урьд нь байсан энэ зүйл анги иргэд болон хууль сахиулагчдын дургүйг  хүргэж байсан юм. Дэлхийн бүх орны полицийнхан ийм эрхтэй байдаг юм. Тэглээ ч гэсэн олон нийтийн энэ саналыг харгалзан, ерөнхийлөгч энэ заалтыг өөрчлөхийг даалгасан юм гэж Владимир Васильев ярив. Тэр хэлэхдээ: «Хувь хүний эзэмшил газар болон гэр, байранд нэвтрэн орохыг зөвхөн шүүхийн шийдвэрээр гүйцэтгэдэг. Хэрвээ хойшлуулашгүй шаардлага гарвал полицийнхан энэ тухайгаа шүүх, прокурорт урьдчилан мэдэгдсний дараа үйл ажиллагагаа явуулж болно. Ийм дайралт нь хууль ёсны эсэхэд өдрийн турш үнэлгээ өгдөг байна. Хэрвээ хууль бус бол полицийнхан шийтгэл хүлээнэ. Зайлшгүй тохиолдолд яах вэ? гэсэн заалтыг хуулийн төсөлд яагаад тусгаагүй байна вэ? Жишээ нь полицийнхан гэмт хэрэгтнийг хөөж байдал тэр ямар нэг байранд орвол яах вэ?, хэрвээ ямар нэг байрнааас тусламж эрэн хашгарвал яах вэ? гэх мэт. Хэдэн цагаар зөвшөөрөл хүлээхгүй, цаг хугацаа алдаж болохгүй тийм нөхцөл байдал бий болвол яах вэ?» гэж Васильев ярилаа. Оросын дэг журам сахиулагчдыг одоо, түүний нэр болон аль анги нэгтгэлийх вэ гэдгийг нь бичсэн энгэрийн тэмдэгээр нь таних болно. Гэмт этгээдүүдийг баривчлахдаа, гадаадын мэргэжил нэгтнүүдийнхээ нэгэн адил тэдний эрхийг тайлбарлаж өгөх болно. Энэ зүйл анги эхний төсөлд байгаагүй бөгөөд хэлэлцүүлэг  явуулсны дараа оруулсан юм гэж Владимир Васильев хэллээ. «Хуулийн төсөл өнөөдөр нийгмийн санал бодолд нийцэж байна. АНУ-д баримталдаг Мирандын дүрэм гэгчийг ерөнхийлөгч өөрөө хуулийн төсөлд орууллаа. Одоо оросын полицийнхан баривчлагдсан этгээдүүдэд тэдний өмгөөлөгч авах, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрх болон ойр дотны хүмүүст нь мэдэгдэх зэргийг тайлбарлан өгөх болно. Гэмт этгээд баригдснаас хойш 3 цагын дотор нэг удаа утсаар ярих эрхтэй. ОУ-д “Мирандын дүрмийг” хэрэглэх гэж байгааг санал асуулгад оролцогчдын 80% нь дэмжиж байна» гэж Васильев онцлон тэмдэглэв.Энэ оны 3-р сараас хүчин төгөлдөр болох “Полицийн тухай” хууль нь ОУ-ын хууль сахиулах байгууллагад хийж байгаа шинэчлэлийн үндсэн хэсэг нь юм. Энэ өөрчлөн байгуулалт нь гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг шинэ түвшинд гаргаад зогсохгүй, дүрэмт хувцастай хүнд итгэх оросуудын итгэлийг дээшлүүлэхэд оршиж байна гэж хуулийн төслийг боловсруулагчид үзэж байгаа юм.