Энэ тухай өнөөдөр Орос Улсын ДХЯ-ны дэргэдэх Интерполийн Үндэсний төвийн орлогч дарга Алексей Абрамов мэдэгдлээ. Үл мэдэх нэгэн эрэгтэй хүн, МЕНАТЕП банкны удирдагч асан Платон Лебедев, ЮКОС-ийн тэргүүн асан Михаил Ходорковский нарын гэмт хэргийн замаар олж авсан мөнгийг албан ёсны болгох схемд татагдан оролцсон байна гэж британын хууль сахиулах байгууллага мэдээлсэн байна. Олон тэрбумыг луйвардсан хэргээр ОУ-д шийтгэгдээд байгаа Ходорковский, Лебедев нарын хэрэг Баруунд их шуугиан тариад байгаа юм.