Иргэний эв найрамдал, үндэстэн шашин хоорондын зөвшилцөлийг дэмжих нь төрийг тогтвортой хэвээр нь хадгалж шинэчлэх зайлшгүй нөхцөл  гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев үйл ажиллагааныхаа таван жилийн ойг тэмдэглэж буй Оросын олон нийтийн танхимын хуралдаан дээр мэдэгдлээ. Дмитрий Медведев төр нийгэмдээ их гавъяа байгуулсан олон нийтийн зүтгэлтнүүдтэй дөрөвдөх удаагаа уулзахдаа иргэний нийгэм, төрийн удирдлагын системийг хөгжүүлэх  үндсэн асуудлуудыг авч үзэж хэлэлцэв. Нийгмийн зөвшилцөл бол төр, олон нийтийн байгууллага, иргэдийн  биелүүлэх гол зорилтын нэг гэж Оросын удирдагч үзэж байна.

 Дмитрий Медведев тэмдэглэхдээ: “Соёлын уламжлал, түүхийг гуйвуулсан худал хуурмаг зүйлийг үндэслэсэн угсаатны хэт даврагч үзлийг дэлгэрүүлэхээс сэрэмжлэхийн тулд томоохон арга хэмжээ авах хэрэгтэй. Оросын хүн ам  манай олон үндэстний орны   бүх ард түмэн,  түүний дотор  оросын ард түмний соёлын жинхэнэ үнэ цэнэт зүйлийг урагш ахиулах үүрэгтэй” гэлээ.Олон нийтийн танхимын гишүүд нийтлэлээрээ үндэстэн, шашин хоорондын дайсагналцалыг  гааруулж буй сэтгүүлчдийг шүүмжлэв.

        Төр, Засгийн байгууллагууд, иргэдийн эргэх холбооны систем бол иргэний нийгмийн үндэс юм гэж Дмитрий Медведев үзэж байна. Тус систем төр засаг хүмүүсийг сонсоход туслана гэж Дмитрий Медведев хэлээд “Одоогоор манайд эргэх холбоо чанар муутай байна. Төрийн бүх албан хаагч уламжлалт ба цахим хэлбэрээр хүмүүстэй харилцах ёстой. Тэгснээр төр засгийн байгууллагыг хүмүүст нэлээд ойртуулж байна. Иргэний нийгэм боловсронгуй болох тусам хоёр тал улам ойртоно” гэж Дмитрий Медведев хэллээ. Ийм харилцаа холбоог бүрэн төлөвшүүлэхийн тулд  ерөнхийлөгч олон нийтийн нэгдлүүдийн хүчээр нийгэм, мэргэшлийн салбар бүрийн бүлгийн  төлөөлөгчидтэй  цуврал уулзалт хийх юм. Олон нийтийн танхимын гишүүн Анатолий Кучерена иргэд, засаг захиргааны  байгууллагууд  хоорондын харилцаанд Интернетийг хэрэглэх тухай  хуулийг батлахыг санал болголоо. Төр болон иргэний нийгэм  оросын хүн амд тулгамдсан хурц  асуудлуудыг шийдвэрлэх механизмыг боловсруулсаар байна. Авилгалтай тэмцэх, төрийн албан хаагчдын хөрөнгө орлогыг ил тод болгох, шүүх системийн нэр хүндийг дээшлүүлэх, шүүхийн хараат бус байдлыг хангах зэрэг асуудалд гойд анхаарал тавих юм. Олон нийтийн танхимын гишүүд Дмитрий Медведевтэй уулзахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  байдал, үндэсний соёлын хөгжил, тэсвэр тэвчээртэй мэдлэг боловсролтой залуу үейнхний хүмүүжил, оюуны өмчтэй  холбоотой  хэд хэдэн санаачилга дэвшүүлэв. Төр, Олон нийтийн танхимын нягт хамтын ажиллагаа  бат орших чанараа нотлосон. Иргэний идэвхтэй байр суурь үр дунд хүрч байгааг танхимын ажлын туршлага нотлон харуулав. Сүүлийн жилүүдэд олон нийтийн өргөн хэлэлцүүлэг «Цагдаагийн тухай», «Боловсролын тухай» болон Мөрийтэй  тоглоомын  тухай  хуулийн төсөлд оруулах  зарчимийн өөрчлөлтийг  авч  үзэх боломж олгов. Түүнчлэн Химкийн ойг дамжиж зам тавих , Санкт –Петербургад «Охта төвийг» байгуулах, Байгал нуурын  байгаль хамгаалах бүст нефтийн хоолой барих ажлыг түр зогсоожээ. Ерөнхийлөгчийн хэлснээр Олон нийтийн танхим иргэний нийгмийг идэвхжүүлэхэд нөлөө үзүүлж байгаа  олон нийтийн нэр хүндтэй форум болсон юм.