Вашингтон, Бээжин хоёр санал зөрөлдөөнийг хурцатгахгүй байхаар тохирсон боловч харилцаагаа дахин ачааллаж чадсангүй. БНХАУ-ын дарга Ху Зиньтаогийн АНУ-д хийсэн айлчлалын дүн ийм байна. Ерөнхийлөгч Барак Обама түүнийг нилээд дотно маягаар хүлээж авсан нь хүйтэн дайныг зайлууллаа гэж үзэж болохоор байна.Хоёр улсын төрийн тэргүүнүүд “олгой хагаравч тогоондоо” гэдгийн үлгэрийг олон нийтэд харуулж чадлаа. Өөрийн ёс суртахууны хүмүүжлээ бодохоор  Хятадын хүний эрхийн асуудалд анхаарал хандуулахгүй байж чадахгүй байгаагийнхаа төлөө Барак Обама хэвлэлийн бага хурлын үеэр хятадын зочноос уучлалт хүсэх дөхлөө.Ху Зиньтао эхлээд үүнийг “техникийн бүрэн бус байдал” орчуулгын алдаа гэж хүлээж авлаа. Тэгснээ гэнэтхэн өөрийн түншийн яриаг шууд дэмжиж, урьд нь бол хэзээч хийж байгаагүй мэдэгдэл хийж, тиймээ Хятад улсад энэ тал дээр их зүйл хийх шаарлагатай байна гэж хэллээ. Эдийн засгийн асуудлын хувьд тэрээр юанийн ханшны тухай асуудлыг шууд л тойрч гарлаа. Хятад улс өөрийн валютаа зах зээлийн эдийн засагт хурдан нийцүүлэх хэрэгтэй гэж АНУ-ын ерөнхийлөгч хэлээд байхад шүү дээ.Ази тив дэх америкийн цэргийн оролцооноос Хятад улс зөвхөн ашиг л олно гэж ятгасан боловч зочин огт анзаарсангүй. Харин хятадын тал дараа нь цэргийн байгууллагуудын хоорондын харилцааг сэргээх хэрэгтэй гэж гэнэтхэн мэдэгдлээ. Тайваньд зэвсэг нийлүүлсний төлөө хятад энэ харилцааг жилийн өмнө тасалсан билээ. Ху Зиньтаогийн айлчлалын өмнөхөн, америкийн байлдааны пуужин харваж Тайвань өөрийнхөө тухай сануулж, хятадын эргийн хавьд АНУ-ын гурван нисэх онгоц тээгч хөлгүүдийг байрлуулсан гэх мэт хүйтэн дайны сонгодог хэлбэрийг үзүүлсэн юм. Ямарч байлаа гэсэн Вашингтон, Бээжингийн зарчмын санал зөрөлдөөнийг зохицуулж чадсангүй, зохицуулж чадах ч үгүй гэж ОШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны дээд сургуулийн орлогч захирал Геннадий Чуфрин манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдэв. «Сүүлийн жилүүдийн турш ажиглагдсан АНУ-ын харилцаан дахь хурцадмал байдлыг, Хятад улс хэд хэдэн мэдэгдэл, асар бага хэмжээний буулт хийлтээр намжаахыг оролдлоо. Түүнээс гадна энэ буулт хийлт нь билиг тэмдэгийн чанартай байсан болохоос Хятад улсын байр суурь огтхон ч өөрчлөгдөөгүй байсан юм. Миний бодож байгаагаар Хятад улс эхлээд худалдаа, эдийн засгийн асуудлаархи онцын шаардлаггүй хурцадмал байдлыг арилгахыг оролдох хэрэгтэй байсан юм. Америкын Конгресс БН намынханы одоогийн бүрэлдхүүнээрээ одоо америкийн зах зээл дээрхи хятадын барааг гадуурхах тодорхой арга хэмжээ авах аюул тулгараад байна» гэж Геннадий Чуфрин хэллээ. Өөрийн зах зээл дээрээ америкийн компаниудын оролцоог сайжруулна гэж Бээжин амаллаа. БНХАУ-д өндөр технологийн бараа экспортлохоо Вашигтон хязгаарлахгүй. Юанийн ханшийг хиймэлээр бууруулж байгаагаас болж худалдааны гол түншийнхээ худалдаанд хохирол учруулж, хятадын бараанд давуу тал олгож байгаа гэж АНУ-ын үзэж байгаа худалдааны дисбалансын асуудлыг талууд шийдэх ёстой. Ху Зиньтао 2006 онд АНУ-д төрийн айлчлал хийх үед Хятад улс эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд 4-рт орж байсан юм. Одоо тус улс Японыг гүйцэж түрүүлээд АНУ-ын дараа 2-т ороод байна. Харин Хятад улс бол АНУ-ын хамгийн гол зээлдүүлэгч юм. Ийм учраас л БНХАУ-ын зочныг урьд өмнө үзэгдээгүй өндөр хэмжээнд хүлээж авсан байх.  Өндөр хэмжээний албан ёсны хүлээн авалт, хоёр улсын төрийн тэргүүний хувийн үдшийн зоог Ху Зиньтао, Барак Обамагийн гэргий болон хүүхдүүдтэй нь биечлэн танилцсан явдал зэрэг нь хоёр их гүрний хүчний харьцаанд өөрчлөлт орохын шинж тэмдэг бололтой.