Америкийн маш нууц тагнуулын хиймэл дагуулыг Дельта-4 пуужин зөөгчөөр сансарт гаргасан байна. Калифорни дахь АНУ-ын АЦХ-ний баазаас пүрэв гаригт энэ дагуулыг хөөргөсөн байна. Энэ хиймэл дагуулыг хөөргөхийн тулд гурван жил 100 сая доллар хэрэг болсон байна. АНУ-ын Агаар, сансарын тагнуулын удирдах үндэсний газар энэ хиймэл дагуулыг хөөргөжээ. Энэ хиймэл дагуулын зорилго нууц хэвээрээ үлдсэн байна.