Орос Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чиглүүлсэн ВР нефтийн компанийн стратегийн шинэ чиглэлийг Их Британын  засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийллээ. “Роснефть” компанитай ВР компанийн байгуулсан гэрээг АНУ шүүмжлэсэн явдлыг Лондон няцаасан гэж “Гардиан” сонинд бичсэн байна. Их Британын ГХЯ-ны төрийн сайд Дэвид Хауэлл өнгөрсөн долоо хоногт байгуулсан Арктикийн эх газрын хүзүүвчийг хамтран эзэмших хэлэлцээрийг сайшааж байна гэж мэдэгдсэн байна. Энэ гэрээ АНУ-ын үндэсний аюлгүй байдалд заналхийлж байна гэж америкийн конгрессын гишүүдийн нэг мэдэгдсэн байна.