Оросын болон  НАТО-гийн ПДХ системийг тус тусад нь байгуулах хэрэгтэй гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен үзэж байна. Брюселльд 1-р сарын 26-нд болох ОУ-НАТО-гийн Зөвлөлийн уулзалтын өмнө тэрээр өөрийн блогтоо энэ тухай бичсэн байна. “Хоёр тус тусдаа систем нь аюулгүй байдлыг хангах байдлыг бие биен дээр нь давхцуулахгүй байх боломжтой” гэж ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байгаа юм байна. ОУ-ын болон НАТО-гийн орнуудын газар нутгийг илүү хамгаалах, Европын агаарын орон зайг илүү ажиглахад Орос Улс, НАТО мэдээлэл солилцож байх хэрэгтэй гэж тэр хэлсэн байна.