Ираны цөмийн хөтөлбөрийн тухай асуудлаархи хэлэлцээрийн шинэ үе шатыг, дэлхийн зургаан гүрэн улс болон Иран улсын төлөөлөгчид өнөөдөр Стамбулд хэлэлцэж эхлэнэ. Үүний өмнөх хэлэлцээрийг яг ийм хэлбэрээр өнгөрсөн оны 12-р сарын эхээр Женевт хийсэн юм. Тэр үед талууд мэдэгдэхүйц үр дүнд хүрч чадаагүй юм. Иран улс энхийн цөмийн судалгааны нэрээр халхавчилж цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна гэж Баруунынхан үзэж байгаа юм. Тегеран ийм сэжгийг үгүйсгэж байгаа билээ. Ираны цөмийн хөтөлбөрийн талаархи олон улсын хамтын нийгэмлэгийн сэжиг маш өндөр байгаа бөгөөд энэ асуудлын талаар ямар нэгэн өчүүхэн ч гэсэн урагшлах хөдөлгөөн гарвал энэ нь эерэг тал руу хийсэн алхам гэж тооцогдоно.